Loading Events

« All Events

  • This event has passed.

TEDxBagaToiruuSalon: Behind the curtains

2017/04/15 өдөр 10:00 - 15:00

✔️ Энэхүү EVENT-д “Going” дарснаар та TEDxBagatoiruuSalon 2017 арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой.

Тасалбар авах тухай мэдээлэл тун удахгүй.

▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬

TEDxBagatoiruu 2017 онд та бүхэнд 3 Салон арга хэмжээг хүргэж байна.

*Салон арга хэмжээ нь зорилтот бүлгэмд хандсан, төвлөрсөн сэдэвтэй, харьцангуй цөөн тооны хүмүүст зориулсан хэлэлцүүлэг хэлбэрийн арга хэмжээ юм.

3 сарын 25
Дэлхийн Иргэншил | Global Citizenship
(https://www.facebook.com/events/304520309946288/)

4 сарын 15
Хөшигний Ард | Behind the Curtains

5 сарын 6
Гэр хаана вэ? | Where is Home?
(https://www.facebook.com/events/361350197583728/)

▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬

TEDxBagatoiruuSalon: Behind the Curtains (Хөшигний Ард)

Киног яагаад заавал кино театрт үзэх ёстой гэж?

Кино урлаг Монгол улсад хөгжиж эхлээд 80 гаруй жилийг үджээ. Соёл урлагийн нэг төрөл болох кино бүтээлийн үнэ цэнэ өдгөө хэр түвшинд байгааг уг Салон арга хэмжээгээр ярилцах гэж байна.

Дэлгэцийн бүтээл нь эх зохиолоос эхлэн театрийн дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болох хүртэл хэр их хөдөлмөр, үе шатыг дамждаг болох, түүний оюуны өмчийг үнэлэх нь хэр ач холбогдолтой болох, цаашлаад кино урлаг нь хэрхэн тухайн нийгмийг соён гэгээрүүлдэг талаар Монголын болоод гадаадын кино урлагийн мэргэжилтнүүд, сонирхогч болон үзэгч оюутан залуус, ментор илтгэгчдийн хамт санал бодлоо нээлттэй хэлэлцэх болно.

✔️Оролцогчид:
Kино урлагийн мэргэжилтнүүд, уран бүтээлчид, жүжигчид, телевизийн ажилчид, оюутан залуус, кино сонирхогчид

▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬

TEDx ГЭЖ ЮУ ВЭ?

TED бол дэлхийн шилдэг сэтгэгч, хийж бүтээгчдийг цуглуулан, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарт хамаарах шинэ санааг хуваалцдаг жил тутмын арга хэмжээ юм. Арга хэмжээний үеэр тавигдсан TEDTalks буюу илтгэлүүдийг TED.com вэб хуудсан дээр үнэгүй үзэхээр байршуулдаг.

TED нь “Үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх” үзэл санааны хүрээнд орон нутаг, улс орны хэмжээнд хүмүүсийг нэгтгэж, TED-ийн арга хэмжээг бие даан зохион байгуулах TEDx хөтөлбөрийг бий болгосон юм. TEDх арга хэмжээний үеэр TEDTalks-ын видеог үзүүлэх эсвэл TEDTalks-ын видеог бодит илтгэгчдийн илтгэлтэй хослуулснаар гүн гүнзгий харилцан яриа, холбоог бий болгодог.

▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬

TEDxBagatoiruu ГЭЖ ЮУ ВЭ?

Бид дэлхий ертөнцийг өөрчилж сайн сайхныг авчрах үзэл санааны хүчинд итгэдэг хэсэг залуус билээ. TEDxBagaToiruu нь Бага Тойруу гудамжаар хүрээлэгдсэн хотын төв цэгт жил бүрийн 5-6 сард зохиогддог 1 өдрийн уулзалт, TED-ын салбар арга хэмжээ бөгөөд залуу насны эрч хүч, оюуны болон сэтгэл хөдлөлийн оргилуун тэмүүлэл, шинэлэг санаагаар дүүрэн, техник технологи, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн амин сүнс оршдог хотын зүрхэн төв, зав зайгүй амьдралын халуун цэгт зохиогдож байгаагаараа онцлог юм.

TEDxBagaToiruu арга хэмжээ нь 2015, 2016 онуудад дараалан амжилттай зохион байгуулагдсан бөгөөд та бүхэн 2015 оны илтгэгчдийн бичлэгийг дараах холбоосоор сонирхон үзэх боломжтой:
https://www.youtube.com/playlist?list=PL-BJnfIPd-EoSBq1Qrhm_4oE39N4EbMql

▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬▬

Details

Date:
2017/04/15
Time:
10:00 - 15:00

Venue

TEDxBagaToiruu
Ulaanbaatar, Mongolia

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү