Loading Events

« All Events

  • This event has passed.

Playing Love 2017 by Morin Khuur Ensemble

3-р сар 7 өдөр 19:00 - 3-р сар 8 өдөр 21:00

Бид киног цогцоор нь үздэг… Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.

Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь аливаа уран бүтээлчдийн дуртай сэдвийн нэг билээ. Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж гайхалтай бэлэг барьж байв.

“Төгөлдөр хуурчийн домог” (The Legend of 1900) киноны “Playing Love” хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.

“Мандухай Сэцэн Хатан”-ы сүр хүч, ” James Bond 007″-ын хурц рок, Once Upon A Time In America-ийн Деборагийн уянга зэрэг олон гайхалтай хөгжмийг ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон барууны сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй морин хуурын хоёрхон чавхдас хоршиж, хосолж, хөгжөөн дуурьсгах өдөр 3 сарын 7, 8-нд The Corporate Hotel and Convention Centre-ийн Концертын танхимд та бүхнийг урьж байна.

Монгол Улсын Морин хуурын чуулга (State Morin Khuur Ensemble)
Удирдаач МУУГЗ Ч.Чинбат, МУСТА Д.Түвшинсайхан
Продюсер Д.Оргил
Урилгаар:
Дуучин МУГЖ Б.Батчулуун (Никитон)
Дуучин О.Энх-Эрдэнэ (Авъяаслаг Монголчууд 2016)
Дуучин Г.Тэнүүн
Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх

Playing Love 2017 by Morin Khuur Ensemble

Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг The Corporate Hotel & Convention Centre, Улсын Филармони ба дараах TicketBox-уудаас авах боломжтой.
TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri-La Mall, 3 давхарт, Internom Bookstore. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: Emart, 2 давхарт, Internom Bookstore. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi-Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Дэлгэрэнгүй мэдээллийг 89995889, 99626623 утсаар лавлана уу.

Details

Start:
3-р сар 7 өдөр 19:00
End:
3-р сар 8 өдөр 21:00

Organizer

TICKET.mn
Phone:
98886565
Website:
https://www.facebook.com/TICKET.mn

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү