“Чавхдас” морин хуурын дөрвөл нь 2009 онд ҮУИТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар багшийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан хамтлаг юм.
Морин хуурын дөрвөлийн урын санг арвижуулан дэлгэрүүлэх, залуу хойч үедээ сурталчлан таниулах, Ази болон Европын сонгодог хөгжмийн жишигт хүргэх үүгээр дамжуулан Монголын язгуур өв соёлыг дэлхийн олон мянган сонсогчдод таниулан хүргэх зорилготой 4 залуусын нэгдэл юм.
Энэхүү “ЧАВХДАС” тоглолтоор ардын өв соёлоо дээдлэн, уламжлал шинэчлэлийг хослуулж монголын хөгжмийн зохиолчдын морин хуурын дөрвөлд зориулсан сор бүтээлүүдээс гадна дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг морин хуурт хөрвүүлэн тоглох юм.
Тоглолтын хөтөлбөрт Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчид болох Ц.Нацагдорж, Б.Бямбабаяр, Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс гадна В.А.Моцарт, П.Сарасате, А.Сен-Санс, А.Пиацолла, Билл Велен зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тоглоно.
Санамж
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.