Loading Events

« All Events

  • This event has passed.

Be Bright #7 – Бизнес “Ургуулах” жор

4-р сар 13 өдөр 18:30 - 21:30

“Be BRIGHT”

Нийгэмд гэрэл гэгээтэй бүхнийг түгээх зорилготой “Bright Mongolia” биднийг дэмждэг хүн бүхэндээ зориулан өөрсдийн нэрэмжит “Be BRIGHT” цуврал уулзалт, ярилцлагын #7-ийг зохион байгуулах гэж байна.

Шинийг эрэлхийлж өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг залуус та бүхнийг энэ удаагийн “Be BRIGHT” уулзалт ярилцлагын зочны амттай зөвлөгөөнөөс нэгийг атгаж авна гэдэгт итгэж байна. Мөн Bright Mongolia-гийн залуустай, зочидтойгоо, үе тэнгийн залуустайгаа танилцан халуун кофе ууж нэг үдшийг мартагдахааргүй сайхан, үр дүнтэй өнгөрүүлэхэд урьж байна.

Зорилго:
– Салбартаа манлайлан, шинийг эрэлхийлэн, цаг үетэйгээ мөр зэрэгцэн алхаж буй, бусдад үлгэр дуурайлал болохуйц залуу үеийн шилдэг төлөөллийг бид энэхүү арга хэмжээндээ зочноор урин оролцуулж сонирхолтой илтгэл, асуулт хариулт, чөлөөт яриаг өрнүүлэх болно. “Be BRIGHT” уулзалт ярилцлага нь өөртөө боломж нээхийг хүсч буй хүн бүрт тохирсон ХАРИУЛТ болох гол зорилготой юм.

#Сэдэв:
Бизнес “УРГУУЛАХ” жор (start-up)

Be BRIGHT #7 зочин илтгэгчид:
~ ТУН УДАХГҮЙ ЗАРЛАХ БОЛНО.

ХӨТӨЛБӨР:
– Угтан авалт.
– Зочдын илтгэл.
– Тоглолтын цаг.
– Цайны завсарлага.
– ICE BREAKING.
– Хэлэлцүүлэг.
– Асуулт хариулт, Чөлөөт цаг.

Тасалбар:
– 20,000₮ (Тасалбарын тоо хязгаартай)

-Тасалбараас олсон орлогын тодорхой хувийг “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгаалалын төвд хандивлагдах болно.

-Тасалбар бүрт ЗУРГААН байгууллагаас хөнгөлөлт эдлэх эрх дагалдана. Удахгүй та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх болно.

-Тасалбарт кофе болон жигнэмэг багтсан.

#ОнлайнЗахиалга:
Дансны дугаар: ХААН Банк 5085173105
Дансны нэр: БРАЙТ МОНГОЛИА
– Та онлайнаар захиалахдаа гүйлгээний утга дээр өөрийн Нэр, утасны дугаараа заавал бичиж илгээнэ үү!

#ХудалданАвалт:
– Bee Cafe болон Tatuka bakery-гаас очиж шууд худалдан авах боломжтой.
– Үйл ажиллагаа болох өдрөө шууд худалдан авахаар бол тасалбарын тоо маш цөөхөн байх магадлалтай гэдгийг анхаараарай.

ЖИЧ: Тасалбарыг 4 сарын 13-ны өдрөөс өмнө зохион байгуулагчидтай холбогдон буцаалт хийх боломжтой. 13-ны өдрийг өнгөрсөн тохиолдолд буцаан олголтыг хийх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Хугацаа:
– 2016.04.13-ны ПҮРЭВ гараг, 18:30 цагаас танхимд хүлээн авч эхэлнэ.

Байршил:
– МУИС-ын VII байрны хойд талд, САНТИС сургалтын төвийн зүүн талд байрлах ТАНАН төвийн 3-р давхар, хурлын танхим.

Холбоо барих: 80002155, 9177-3300

Details

Date:
4-р сар 13
Time:
18:30 - 21:30

Organizer

Bright Mongolia
Phone:
91095951
Website:
https://www.facebook.com/brightmongolia

Venue

TANAN Center
Oyutnii gudamj - 33, 8-r horoo, Sukhbaatar district, Ulaanbaatar, 14192 Mongolia
Phone:
99070624, 311486

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү