Loading Events

« All Events

  • This event has passed.

Bassoon Duo&Trio

4-р сар 4 өдөр 19:00 - 21:00

Эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Сонгодог хөгжмийн цөөхүүл тоглолт нь эгшиг бүр нь ялгагдаж сонсогдохуйц, хамгийн ур чадвар бүхий хөгжимчдийн үзүүлбэр болдог гэдгээрээ онцлог байдаг. Энэ удаад bassoon буюу фагот хөгжим нь төгөлдөр хуур, морин хуур, морин хийл буюу чейло, фагот, контор басс хөгжмүүдтэй хоршил болон гурвалсан тоглолтоор сонгодог бүтээлүүдийг та бүхэнд хүргэх гэж байна. Фагот хөгжимчин Б.Зандан-Оргил нь Монголын шилдэг залуу хөгжимчид болох Морин хуурч: Н.Жигжиддорж, Чейлист: Д.Амармэнд, Төгөлдөр хуурч: Б.Бат-Эрдэнэ, Обое: Г.Долгорсүрэн, Контор басс: Ц.Мөнгөнтовч, Фагот: Б.Бат-Эрдэнэ нартай хамтран тоглох болно.
Монгол Улсын Филармоний концертийн танхим нь дуун авиан хүргэлтээр дээд зэрэглэлийнх бөгөөд та энэ үдэш, микрофон, өсгөгчгүйгээр сонгодог хөгжмийн зэмсгүүд хэрхэн хоршин, сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлэхийг яг дэргэдээс нь сонсох болно.
Bassoon duo&trio тоглолт нь 2017 оны 4-р сарын 4нд Улсын Филармонийн концертын танхимд 19:30 цагт эхлэх ба халуун дарстай танилцах уулзалт 19:00 цагт эхлэх болно.
Тасалбарын үнэ: 25,000₮, http://www.ticket.mn, утас:1900-1800
Сонгодог хөгжмийг таашаагч эрхэмсэг ноёд, хатагтай та бүхнийг чин сэтгэлийн угаас урьж байгааг хүлээн авна уу.
Хүндэтгэсэн,
UB Chamber Music

Details

Date:
4-р сар 4
Time:
19:00 - 21:00

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү