*ӨРНӨЛТ* үзэсгэлэн өмнөх *ЧӨЛӨӨЛӨЛТ* болон *ӨӨРЧЛӨЛТ* үзэсгэлэнгийн үргэлжлэл болно. Өмнөхийн адил аль ч ажлуудад аливаа зүйлийн дотор талыг чухалчлан авч үзэх хандлага бүтээлд илрэх хэвээр. Үйлдвэрлэгдсэн даавууны давтамжит хэлбэр, элементүүд тохиолоор хуваагдан галерейн интерьер шийдэл бүхий хананд бүхэлдээ татагдахдаа давтамжит болон давтагдашгүй шинэ хэлбэрийг тус бүртээ үүсгэнэ.
Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бие, бие дээрх, өнөөх тооцоологдолгүйгээр төрөхөөс өгөгдсөн /төрмөл/ дардсаас гадна хүний амьдралын процесст үүсэх зураас, үрчлээ, сорви, мэнгэ гэх мэт амьдралын түүх, дурсамжыг өгүүлсэн бие дээрх /үүсмэл/ дардасуудын баримт, бас ТЭР баримтын NEGATIVE эсрэгцлээр бид өөрсдийн биеийн хэсгийн адил биш байдал цаашилбал адил биш хувь тавиланг мэдэрнэ… Эсрэгцлээр тодорч, одлог эсвэл дардаслаг байдлаар гэрэлтэх цэгүүд, бодгалд ил илрээгүй атлаа сэтгэлд үүссэн түүхт цэгүүдийн утаслаг-зураасан-холбоосоор бидний амьдралыг гэрчлэх зурааслаг орон зайн дүрс биежинэ.
Огторгуй дахь оддоос үүсэх өөр хэмжээс мэт геометрийн дүрс, бидний гарын алга дээрх амьдралын зураас адил амьдралын түүх, туулж буй процессыг илэрхийлнэ…
Амьдрал туулж буй хүн амьдралын зураасаа холбон ойлгох… дотоод чөлөөлөлт*-өөрчлөлт*-өрнөлт…утсан…хөгжимлөг…конструктив…огторуйлаг… чимээгүй дуулалт…орон зай… өөрийгөө бүтээхүй…
Санамж
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.