Loading Events

« All Events

  • This event has passed.

Парисын дарь эхийн сүм /сонгодог мюзикл жүжиг/ дахин тайзнаа.

2017/02/12 өдөр 18:00 - 2017/02/14 өдөр 07:00

Францийн зохиолч Виктор Хюгогийн “Парисын дар эхийн сүм” хэмээх алдарт бүтээл агуу үнэнч хайр дурлалын мөнхийн дуулал билээ.
В.Хюго уг бүтээлийнхээ өмнөтгөлд “АНАРКИА” хэмээх үгнээс үндэслэн энэхүү номыг зохиов” хэмээсэн байдаг. “Анаркиа буюу Хувь заяаны эрхшээл” гэсэн утгатай энэ үг дар эхийн сүмийн хуучин хананы нэгэн дээр нууцлаг түүхийг агуулан одоо ч оршсон хэвээр. Хэн гэгч хүн энэ үгийг чулуун хананд хэдэн зууныг элтэл арилахгүйгээр сийлж үлдээсэн хэрэг вэ?
2009 онд драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзны бүтээл болсон “Парисын дар эхийн сүм” хэмээх сонгодог бүтээл театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна.
Энэ хорвоогийн хүмүүний амьдралын утга учир, үнэт баялаг нь “хайрын хүч” билээ. Хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын мөнхийн дуулал “Парисын дар эхийн сүм”.

Åðºíõèé íàéðóóëàã÷: Төрийн соёрхолт Í.Íàðàíáààòàð
Åðºíõèé çóðàà÷. Ò Ãàíõóÿã /СТА/
Õºãæìèéí çîõèîë÷: Ñ.Ãàíòºð
Á¿æèã äýãëýý÷: Ò.Òºãñºº /СТА/

Ä¿ð¿¿äýä:
Эсмеральда Н.Баярмаа
Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/
Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/
Феб М.Түвшинхүү /СТА/
Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/
Гудул Б.Нармандах /СТА/
Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/
Лис Ц.Баясгалан /СТА/

Олны хэсэгт театрын нийт уран бүтээлчид.

2-р сарын 12-нд 18:00, 13-нд 19:00, 14-нд 14:00, 19:00 цагт..

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран

10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ 30,000₮

Тасалбарыг: УДЭТ-ын касс, http://www.ticket.mn http://www.easyticket.mn, үнэгүй хүргэлт 1900-1800-аар худалдаална /2-р сарын 2-ноос худалдаална/

Details

Start:
2017/02/12 өдөр 18:00
End:
2017/02/14 өдөр 07:00

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү