Loading Events

« All Events

  • This event has passed.

Мөсний баяр

3-р сар 2 өдөр 08:00 - 3-р сар 4 өдөр 01:00

Цэвэр агаарт гэр бүр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх боломжтой 4 өдөр 3 шөнийн аялалдаа та бүхнийг урьж байна.

Хугацаа 03-р сарын 02, 2017 ~ 03-р сарын 04, 2017
Нийт өдөр: 3 өдөр, 2 шөнө
Зочид Буудал Гэр бааз “Эртний Далай” Жуулчны бааз Орны тоо 2-4 ортой /нэг гэр/

Аяллын үнэнд багтсан : Тээврийн зардал, гэр баазын үнэ, өдрийн 3 хоол, үзвэр болон хөтөлбөрт тусгасан бусад арга хэмжээ
Аяллын үнэнд багтаагүй: Ундаа болон архины төрлийн уух зүйлс, аяллын даатгал, хөтөч, жолоочийн гарын мөнгө болон хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардал

Аяллын үнэ: 10 хүнтэй групп – 1,400,000 төг /нэг хүн/
11 хүнд – 1,375,000 төг /нэг хүн/
12 хүнд – 1,350,000 төг /нэг хүн/

Аяллын хөтөлбөр
ӨДӨР 1
2017.03.02 нд 08:00 цагт Баянгол Зочид Буудлын гадаа талбайгаас хөдөлнө. /Онгоцоор/
08:00 Баянгол Зочид Буудлын “A” корпусын гадаа цуглана.
09:00 Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр ирэх
11:40 Улаанбаатар – Мөрөн сум /2 цаг 20 мин ниснэ/
13:00 Мөрөн сумын Цагаан Уул зочид буудалд өдрийн хоол иднэ
14:30 Хатгал сум руу хөдлөнө. Мөрөн сумаас Хатгал сум хүртэл 125 км ба 1 цаг явна.
16:00 Гэр бааздаа байрлаж амарна.
18:00 Оройн хоолоо иднэ.

ӨДӨР 2
2017.03.03 нд 09:00 цагт Өглөөний цай
10:00 Мөсний баяр болох газар луу хөдлөнө. Хөвсгөл нуурын хойно байрладаг ба кэмпээс 15 км-ийн зайтай.
10:30 “Хөх Сувд 2017” Мөсний баярын нээлтийн үйл ажиллагаа, Урлагийн тоглолт
11:30 Мөсөн хотхоноор аялах чөлөөт цаг
12:30 Мөсөн шагайн тэмцээн
13:30 Өдрийн хоол жуулчны баазад
14:30 Үндэсний хувцасны загвар үзүүлбэр болон шилдэг үндэсний хувцастай хүн шалгаруулна.
16:30 Морин чарганы уралдаан
17:00 Мөсөн урлан бүтээх уралдааны шагнал гардуулах ажиллагаа /Мөсөн бааранд зочлон мөсөн аяга, худганд амтат дарс зооглох боломжтой./
18:30 Оройн хоол жуулчны баазад
20:30 Галын наадам, бөөгийн зан үйлтэй танилцах
21:30 Гэр бааздаа очиж амарна.

ӨДӨР 3
2017.03.04 нд 09:00 цагт Өглөөний цай
10:00 “Мөсний баяр” руу хөдлөнө.
10:30 Аялагч, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомд оролцох
11:00 Мөсний сур харвааны тэмцээн
12:00 Тэшүүрийн тэмцээн
13:00 Өдрийн хоол жуулчны баазад
14:00 Чөлөөт цаг – Тэшүүрээр гулгах, морин чаргаар аялах, мөсөн дээрх сумо барилдааны тэмцээнд оролцох боломжтой.
16:00 Нохой чаргаар Хөвсгөл далай дээгүүр аялна.
17:00 Хаалтын ажиллагаа
18:00 Цаатан айлд зочилно.
19:00 Гэр бааз руугаа буцна.
19:30 Оройн хоолоо идсэний дараагаар ачаагаа баглан явахдаа бэлдэнэ.
21:00 Мөрөн хот руу хөдөлнө.
23:30 Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ниснэ.
01:00 Чингис Хаан ОУ-ын Нисэх буудлаас Баянгол Зочид буудалд хүргээд аялал өндөрлөнө.

Манайхыг сонгосон танд баярлалаа.
“Женко Тур Бюро” ХК
Туулах газрыг та сонго.
Тухлах газрыг бид хөтлөе.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7012-0202, 9196-1900

Details

Start:
3-р сар 2 өдөр 08:00
End:
3-р сар 4 өдөр 01:00

Organizer

Genco Tour Bureau
Phone:
976-11- 328960, 9196-1900, 9401-1900,88061900
Website:
https://www.facebook.com/gencotourbureau

Venue

Genco Tour Bureau
Bayangol Hotel Office 1st floor , Chengis Khan Avenue 5, Sukhbaatar square, Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar, 14250 Mongolia
Phone:
976-11- 328960, 9196-1900, 9401-1900,88061900

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү