Loading Events

« All Events

  • This event has passed.

Зэрэгцээ ертөнц

1-р сар 11 өдөр 12:00 - 1-р сар 17 өдөр 19:00

Зэрэгцээ ертөнц

Нэг шуудай нүүрс. Тэр зарим хүмүүсийн хувьд ад гай, утаа тортогийн үүр болж байхад харин зарим айлынх нь хөлдөж үхэхгүй өвлийн шөнийг давах амь тариа болж буй. Баян ядуугийн зааг ялгаа улам томорч , нийгмийн ороо бусгаа үзэгдэл ихсэх үед хамгийн өрөвдөлтэй, гэм буруугүй хохирогч нь хүүхэд болж хоцордог. Үүний төлөө төрүүлж өсгөсөн эцэг эх, төр засаг аль аль нь огт хариуцлага хүлээхгүй байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Харин хүүхэд бол Монголын ирээдүй, өнөөдөр “Орхигдсон” хүүхдүүд ирээдүйн Монгол улсыг авч явах бүтэн үе болно гэдэгтэй бүх хүн санал нийлэх байх.

Мянган удаа хэлээд ойлгохгүй зүйлийг нэг зураг өгүүлэх нь бий, мянган удаа сонсоод ойлгоогүй зүйлээ өөрийн амьдралаар туулж байж ухаарах нь бас бий. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио ТББ, UB Art Gallery, Тусгал гэрэл зургийн бүлгэм хамтран өнөөгийн Монгол улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судлагаагаар нотлож, шийдэл гарцын хамт дэлгэж байна. Зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгож байна. Тус үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус үйлдэл үр дүн авчирах зорилготой юм !

Үзэсгэлэн – 01.11-01.17 өдөр бүр UB Art Gallery
Цаг – 11:00-19:00
Үнэ төлбөргүй

Details

Start:
1-р сар 11 өдөр 12:00
End:
1-р сар 17 өдөр 19:00

Venue

Лантуун ДОХИО
Ulaanbaatar, Mongolia

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү