Loading Events

« All Events

  • This event has passed.

Борлуулалтын дуудлагыг амжилттай хийж шинэ харилцагчтай болох

3-р сар 16 өдөр 15:00 - 3-р сар 21 өдөр 19:00

Хэрвээ та байдаг л нэг борлуулагч бол хамгийн түрүүнд “Битгий дахин залгаарай” гэсэн мянга мянган хариултаас халгах байх. Борлуулагч хүний хувьд татгалзсан хариу сонсох нь тийм ч сайнгүй. Гэвч бизнесийн энэхүү харилцаа ихэвчлэн таны борлуулалтын 50%-ийг бий болох нөхцөлийг бүрдүүлдэг учир “Хэцүү дуудлага” бол зайлшгүй хийх хэрэгтэй зүйлсийн нэг билээ.

Хашир туршлагатай борлуулагчид “Хэцүү дуудлага”-ыг хэрхэн өндөр үр дүнтэй, мөн хөгжилтэй байлгах аргаа олчихсон байдаг. Харин одоо та эдгээр арга техникүүдийг Хэцүү дуудлагыг хэрхэн амжилттай хийж, шинэ харилцагчтай болох вэ хөтөлбөрөөс суралцах болно.

Дэйл Карнегийн трэйнингийн шинээр боловсруулсан хоёр өдрийн хөтөлбөрөөс та бизнесийн шинэ чиглэлд таныг хөтлөх хүчирхэг дуудлагуудыг хэрхэн хийдэг болохыг харна. Мөн та борлуулалтын гүйцэтгэлээ өсгөж, “ҮГҮЙ”-гээр үерлэх татгалзсан хариунаас болж дахин шаналахгүй болно.

Таны сум байндаа хүрэхэд саад учруулах элдэв дуут болон цахим шуудангууд зэрэг орчинд үед тохиолддог болсон саад бэрхшээлийг хэрхэн давах арга барилд суралцах болно. Та хөтөлбөрийн үеэр харилцагчаа татахын тулд тусгайлан бэлдсэн хүчирхэг асуултууд бүхий 45 секундийн “Хэцүү дуудлага”-ын сюжет бичиж, дуудлагаа биечлэн хийх дадлага хийн, тухайн тохиолдолтой бодитоор нүүр учирвал юу хийж болох талаар сурах болно.

Энэхүү хөтөлбөр нь танд харилцагч руу залгахаас өмнөх үеийн төлөвлөгөөнөөс эхлээд амжилттай дуудлага хийж дуусах хүртэлх зааварчилгааг өгнө. Та ар араасаа цуварсан амжилттай бизнес хэлэлцээр хэрхэн хийгддэг процессыг судлах болно. Хэцүү дуудлагыг хэрхэн амжилттай хийж, шинэ харилцагчтай болох вэ хөтөлбөртэй хамт “хэцүү дуудлага”-аас үүдэлтэй сэтгэл зовнилоо үлдэн хөөж, ажлын гүйцэтгэлээ өсгөөрэй.

Сургалтын агуулгатай танилцах бол доорх холбоосоор орж үзээрэй. >>http://www.dalecarnegie.mn/events/salescall/

Төлбөр: 180 000₮

Details

Start:
3-р сар 16 өдөр 15:00
End:
3-р сар 21 өдөр 19:00

Venue

Dale Carnegie Training Mongolia
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метро бизнес төв, 701 тоот, Ulaanbaatar, Mongolia
Phone:
+976 70000330

Санамж

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих

Та нэрээ оруулна уу Имэйл хаягаа үнэн зөв алдаагүй оруулна уу Сэтгэгдлээ бичнэ үү